Search This Blog

2012-02-29

Музейд байгаа.

Өнөөг хүртэл найзалсан сайн найзынхаа (laptop/notebook) санах ой (ram) -г нь нэмэе, өөд нь татая гэж бодоод хэд хэдэн дэлгүүр, засварын газраар орлоо. Тэгсэн чинь
"Таны laptop -д таарах санах ой музейд байгаа" ингэжийн харин.

Ингээд үнэд хүрч мэдэх музейн үзмэртэйдээ сэтгэл сэргээд, гар утасныхаа зайг солиулъя гэсэн чинь "Танд хүйтэн зэвсэг биедээ авч явах зөвшөөрөл байна уу" ингэдэг гэнээ.
Музейдээ үзмэр нэмэх сонирхолтой хүн байвал холбоо бариарай.
Үнэрхэхгүй, сайхан ярьж тохироод өгнө. Хэхэ

2012-01-24

C#: Олон хэлтэй Програм бичих (Multilingual application)

Гарчиг нь сонин болчлоо. Гол утга нь, бичсэн програм маань Англи, Монгол, ... гэм мэтчилэн сонгосон хэл дээр ажилладаг байх юм.

Үүний тулд хэл бүрдээ зориулан resource файл үүсгээд, файл болгондоо харгалзах хэлний орчуулгыг хадгална.

2012-01-01

Өвөр монголчууд сагсан бөмбгийг тайлбарлах нь.

Жа сээн бээчгаануу эрхэм хүндэт үжэгчдээ. Өнөөдрийн дугаараараа бид та бүхэндээ


Сан-Антаниогийн "Давируулууд" анги болон
Кэливландын "Морьтон баатрууд" ангиудын 

наадмыг тоймлон үжүүлэх гэж байнаа. Морьтон баатрууд ангийн хувьд энэ жил эмбаагийн хамгийн бачим амжилтыг үзүүлж эмбаагийн шастир дахь хамгийн бачим ангиар тодорсон бол харин Давируулууд ангийнхан энэ улиралд хамгийн ончгой шайн ангиар тодрон бүх ангиудаа тэргүүлэн шогшиж байгаа билээ.

Жа наадам эхэлж Давируулууд ангийн самбарын дор наадагч Блайр бөмбөгийг хатган Пааркэрийн гарт олголоо. Пааркэр бөмбөгөө наадуулан Морьтон баатрууд ангийн бүсрүү нэвтрэн оржийнаа. Пааркэрийн хувьд эмбаа дахь хамгийн шурамгай бөмбөгөөр наадагчдын нэг гэдгийг манайхан хот гацаагүй олноороо мэддэг шүү дээ. Жа тэрээр Жинобилируу бөмбөгөө дамжууллаа. Жинобили бөмбөгөө нааджийнаа нэг наадагчийг молигодлоо, дахиад нэг наадагчийг молигодлоо, шууд самбарт нь сагслах гэтэл... Ээ халаг Хиксон бачим явдал гаргаж араас нь гүйж ирэн тун бүдүүлэг наадгай хийлээ.

Хянагч түүнд анхааруулга өгч, алдааны тоог ганчаар нэмэн, Жинобилид хоёр торгуулийн сагслалт хийх эрх олголоо. Жинобили хоёуланг нь тун амжилттай сагсаллаа. Одоо Морьтон баатрууд ангийнхан сөрөг довтолгоонд оржийнаа. Хиксон Гибсонд бөмбөгөө дамжуулж Гибсон эсрэг ангийнхаа талбайруу бөмбөгөө наадуулан гуяджийнаа. Гибсон одоо Антони Пааркэрт бөмбөгөө өгүүл жухал бишөө? Өө гэвч тэр тэгсэнгүай. Шууд өөрөө бөмбөгөө наадуулан орж Даанкны урдаас үсэрлээ... Ээ Гибсоны хувьд бачим явдал тохиолдож Даанкан түүний бөмбөгийг цэвэрхэн гэгч нь алгадчихлаа. Гибсон Даанканг бүдүүлэг наадгай хийсэн гэж хянагчтай маргажийнаа. Хянагч түүнд шийтгэл өгж талбайгаас зайлуулав. Ийнхүү наадам үргэлжилсээр эчсийн дүндээ Давируулууд ангийнхан Морьтон баатруудыг илт давамгай онооны харьчаатайгаар хожчахжээ. Анхаарал тавьсан та бүгдэд гялаалаа!

Хөгжилтэй санагдаад Оллоо.мн -с туув.

2011-12-27

C#: PrintDialog -г ашиглах талаар

PrintDialog component -г шууд ашиглаж болно. Component -ээ toolbox -с чирээд прожикт дээрээ тавих эсвэл зүгээр л дээр нь 2 товшиход л болно. Эсвэл доорх мөр кодыг ашиглаад обект үүсгээд ашиглаж болно.
PrintDialog printDialog1 = new PrintDialog();
Хэвлэх хэсгийн код нь:
            //printDocument обект зарлах
            PrintDocument pdoc = new PrintDocument();
            //help товчлуурыг гаргах
            printDialog1.ShowHelp = true;
            //хэвлэх хэсгийн хязгаарт тохиргоо хийх боломжийг бий 
            //болгоно.
            printDialog1.AllowSomePages = true;
            printDialog1.Document = pdoc;
            //Аль хуудас хэвлэгдэх гэж байгаа талаар 
            //printDocument -д суулгаж өгнө. Принтертэй харилцах 
            //цонх, эсвэл принтерийн тохиргоог заавал 
            //тохируулсан байна.
            if (printDialog1.ShowDialog() == DialogResult.OK)
            {
                pdoc.Print();
            }

Програмыхаа эхэнд доорх мөр кодыг нэмэхээ мартваа.
using System.Drawing.Printing;

2011-11-13

Энэтхэг хурим.

Сургуулийн маань захирлын охин хуримаа хийж байгаан байна. Энэтхэгт ирээд идэж болох бүх зүйл байлаа, хамгийн гол нь бүгд үнэгүй хэхэх.

2011-11-10

C#: Text Highlighting in RichTextBox

RichTextBox -той харьцаж байхдаа хайлт хийх эсвэл онцгой шаардлагатай үгсийг бусдаас ялган тодотгох шаардлагатай үе гардаг. Энэ үед яаж зохицуулах вэ? Үүнийг яаж зохицуулах талаар олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя.

Гол санаа нь идэвхтэй мөр болгоны эхлэл болон төгсгөлыг олж, уг мөрөнд тодруулах шаардлагатай үг орсон эсэхийг хайна. Хэрэв тийм үг олдвол тухайн үгийг бусдаас ялган будсанаар бидний зорилго биелэх юм.
int currentLineStart = 0; 
int currentLineLength = 0;
int currentLineEnd = 0;
Regex regKeyWords = new Regex("int|foreach|while|hello", RegexOptions.IgnoreCase);
        
[DllImport("user32.dll")]
public extern static bool LockWindowUpdate(IntPtr WndLock);

2011-11-06

Хөгжилтэй. (Funny)

Зааа хүнд хэрэг болохгүй ч хэсэгхэн ч гэсэн хөгжөөх хэдэн зураг орууллаа. Хаа нэгтээгээс хамж шимж оллоо гэсэн. Гэснээс энэ "гэсэн" гэдэг үгийг бас нэг газраас сурцан. Зөв газраа ч хэрэглээд байгаамуу үгүй ч юмуу мээдкүүү гэсэн. За ингээд хөгжилтэй хэдэн зураг.

Бүсгүйчүүд эрчүүдийн эсрэг.

2011-10-12

Ижийгээ их л санах юмдаа.


Аргадах нь хүртэл эгэл биш ижийдээ
Ар цармын цэцэгсийг түүгээд нэг очъё оо
Агуу ачийг тань хариулж чадах биш дээ ямар
Агшин зуур гялаалгаж сүсэглэ юу гэсиймаа

Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцгийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа.

Аашлах нь хүртэл эгэл биш ижии дээ
Амьд цэцэгсийн баглааг түүгээд нэг очъё оо
Намайг төрүүлсэн ачийг нь хариулж чадах биш дээ би
Нартай ханьсаж гэгээнд нь баяс юу гэсиймаа

Дандаа би ямар ижийдээ очиж үнсүүлэх ч биш дээ
Дан ганц цэцгийн баглаагаар сэтгэлийг нь хуураад яах юм бэ
Харин түүний оронд хүн шиг явж баярлуулъя даа.

3 Бүдүүн хамтлаг.

2011-09-03

Зуны амралт дууслаа

Сүүлчийн бичлэгээ оруулснаас хойш их урт хугацаа өнгөрсөн байна. Хүнд хэрэг болохоор зүйл ч сурлаа, болохооргүй зүйл ч сурлаа. Яваандаа ганц 2 зүгээр бичлэг оруулнаа л гэцэн байгаа. :D

2011-06-01

Элчин юу хийдэг вэ?

Нэг асуулт байна. Гадаад улсад Монгол улсаа төлөөлөн суудаг элчин сайдын яам, түүний харъя ажилчид яг юу хийдэг, юу шийддэг болохыг мэддэг хүмүүс байна уу? Хууль эрхзүйн хүрээ, болох болохгүйн заагтай нь дэлгэрэнгүй хариу өгч туслана уу.

Жич: Элчин сайдын яамны харъя ажилчид гэдэгт шийдвэр гаргах төвшний ажилчдыг хамруулсан болно.

2011-05-29

Ээж болмогц танд гарах 24 өөрчлөлт

Ээж болохоор хүний амьдралд ямар өөрчлөлт гарах бол? Мэдээж үүний хариуд та ”маш их зүйл өөрчлөгддөг” гэж байгаа байх.

Бид тэр “олон” өөрчлөлтүүдээс голыг нь түүж дараах байдлаар жагсааж үзлээ:
1) Та цэцэгсийг үнэрлэхээ больж оронд нь сүү ханхалсан алаг үрээ үнэрлэж эхэлнэ.
2) Та өөрийгөө юунаас ч айдаггүй гэж бодож байтал олон /шинэ/ айдастай болно.
3) Эцэст нь та “өөрийнхөө бие”-ийг хүндэтгэдэг болно.
4) Ээж аавдаа урьд өмнөхөөсөө илүү их хүндэтгэл үзүүлж эхэлнэ.
5) Хүүхэд тань өвдөхөд өөрөө өвдөж байгаагаас илүү ихээр шаналана. 
6) Таны зүрх өмнөхөөсөө илүү амархан гомддог болно. 
7) Амьдралын шинэ утга учрыг өдөрт ”нэг сая удаа” боддог болно.
8 ) Шинэ өдөр бүр танд шинэ сюрприз барьдаг болно.
9) Толинд хараад зогсож байхдаа өөрийгөө биш, цээжиндээ тэвэрсэн тэр гайхамшигийг ширтээд зогсож байгаагаа анзаарна.
10) Өглөө эрт гэдэг нь “өглөөний хэдэн цаг” болохыг олж мэднэ. 
11) Ийм олон ажлыг нэг өдөрт яаж амжуулаад байгаагаа та өөрөө ч гайхаад олохгүй.
12) Баасан гарагийн орой 21 цагт ч унтаж болдогийг олж мэднэ.
13) Ажлуудаа цагийн хуваариар бус, хүүхдийнхээ тааваар зохицуулж эхэлнэ.
14) Ажлаасаа хоцрох гэж байгаагаа мэдэж байгаа ч, хүүгээ ганц үнсэх завыг заавал гаргана.
15) Дэлхий ертөнцийг өөрчлөх гэсэн чин хүсэл эрмэлдэлдээ та өөрөө ч гайхширна. 
16) Эмэгтэй хүн яагаад хоёр хөхтэй байдгийн жинхэнэ утгыг ухаарах болно.
17) Хүүхэд рүүгээ харах бүрдээ “би яаж ингэж бүхнийг амжуулаад байна вэ, Бурхан минь” хэмээн хашхирмаар санагдана. 
18) Хүүхдээ илүү сайн харж хандахын тулд өөрийгөө бас сайн тордож байгаагаа анзаарна. (Өвчлөхгүйн тулд ямар нэгэн шинж тэмдэг илэрмэгц эм ууна, сайн хооллоно, сайн амарна)
19) Үүрэг хариуцлагын тоо улам бүр нэмэгдснийг мэдэрнэ.
20) Олон хоног нойргүй амьдарч болдог л юм байна гэдгийг олж мэднэ.
21) Бүхнийг хүүхдийн нүдээр харж сурна. Жишээ нь тоглоом, бөмбөлөг ямар гоё, хөгжилтэй болохыг дахин мэдэрнэ. 
22) Хүүхэд тань цээжинд тань наалдаад унтахаар танд ганц хүний зүрхний цохилт сонсогддог болно. 
23) Зөн совин гэж юу болохыг ойлгож эхэлнэ.
24) Хайр энэрэлд хязгаар байдаггүйг олж мэдэх болно.

эх сурвалж: www.eejbolloo.mn

2011-05-15

Монголоос Англи руу орчуулсан хөгжилтэй орчуулгууд

Хэнз хурга
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хоньны дундаас би хармагц таньдаг
Мярс мярс майлсаар намайг чиглэсээр ирдэг

Анхаагийн орчуулга
My poor lamb who was born too late
There is little white line on his head
I can realize him (or her) in the thousand others
He makes strange noise that sounds like "myars myars" and come to me.

Энд бас нэг хөгжилтэй орчуулга байна.
1. Өндөр хөгжилтэй орнууд - High funny beds.
Хэрвээ та бүгдэд сайхан санаа байвал үлдээгээрэй.

Сүүлийн орчуулгыг FB -с авсан болно.
Hope you enjoyed yourself.

2011-05-14

Англиас Монголруу орчуулсан хөгжилтэй орчуулгууд

1. How do you do? - Та яаж хийгээд байна?
2. How old are you? - Та яаж хөгширсөн бэ?
3. You are my sunshine - Нарангэрэл ээ чи минийх шүү.
4. Oh dear - Буга минь

2011-05-06

Үнэн үү?

Нэг асуулт байна аа.

Төрөхөөр дуншиж байх үед дасгалын бөмбөлөг дээр bounce хийвэл бага өвддөг гэж үнэн үү? Тэгж үзсэн хүн байна уу?

Өвдөлт намдаах эмийн бус арга мэддэг хүн байвал зөвлөгөө гэж хүсье.

2011-05-04

Төрөлт гэж юу вэ?

Төрөх хугацаа ойртох тусам борхон зүрх минь бол бол хийж богино хавирга маань шир шир хийх бөлгөө. Тэгсэн ч гэсэн төрөлт гэдэг бол жам ёсны зүйл болхоор даваад л гарах даваа гэж Даваабаяр миний бие өөрийгөө зоригжуулж энэ талаар эмч сувилагчидаас асуусны дүнд хэдэн зүйл олж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Төрөх гэж байгаад нь хэрэг болж, төрлөвлөж байгаад нь зориг болог ээ.

2011-04-26

Мөнгөн хазаарын чимээ


Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

Б. Явуухулан.

2011-04-25

Чингис хаан ба орчин үеийг бүтээх нь.

Дэлхийн шилдэг номын төлөө өрсөлдөж буй, их хааныхаа нэрээр нэрлэгдсэн, их хааныхаа тухай номыг дэмжицгээе. Энд дарж ороод саналаа өгнө үү!!!
Таны санал бүгдийг шийднэ.

2011-04-24

Онигоо

Нэгэн их хурлын гишүүн, туслахдаа хандан:
    -Маргааш би 10 минутын илтгэл тавина, бэлдчихээрэй, гээд сэдвийг нь өгөв.
Маргааш нь гишүүн илтгэлээ тавьчихаад бөөн уур ирэв.
   -Чи надад юу бэлдээд өгчихсөн юм бэ? 10 минут гэсэн чинь гучин минутын илтгэл болсон байна, хүмүүс дундаас нь гарч явсаар танхимд нэг чхүн үлдсэнгүй!!!
Туслах:
    -Гишүүн ээ, би яг 10 минутын илтгэл бэлдсэн, харин та өөрөө 3 хувь бэлдээрэй гэснийгээ мартчихсан юм биш биз???


-Ерөнхий сайд аа, хоёр хоёрын хэд вэ?
-Би товчхон хариулъя, тун удахгүй манай засгийн газар хуралдаж улс орны төсвийн орлоп зарлагын тэнцэтгэлийн итгэлцүүр, инфляцийн түвшингийн индексжүүлэлтийн төлөвлөгөөний асуудал зэрэг маш чухал чухал шийдлээ хүлээж байгаа олон асуудлуудыг хэлэлцэнэ, мөн тэр үеэр таны саяны тавьсан асуудлы ч хэлэлцэнэ.

2011-04-22

C# :Count the total number of lines in RichTextBox (RichTextBox дахь мөрийн тоог олох)

RichTextBox.GetLineFromCharIndex method -г ашиглаад бүх мөрийн тоог олж болох юм.

int lineNumber = richTextBox1.GetLineFromCharIndex(richTextBox1.TextLength) + 1;
    MessageBox.Show(lineNumber.ToString());

Илүү дэлгэрэхгүй мэдээллийг доорхи линк дээр дарж үзнэ үү!
GetLineFromCharIndex[^]

Зурхай