Search This Blog

2010-09-24

Funny Questions and answers 2 (Аха -ын хөгжилтэй хариултууд 2)

Зурам өвөл юу иддэг вэ?
    -загас

Мэлмий нээсэн өдөр гэж ямар өдөр вэ?
    -азгүй өдөр
    -халуун өдөр

Бэлзгийг юунд зүүдэг вэ?
    -хурим
    -бүс
    -энгэр

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү юу өвөртлөж ирнэ гэдэг вэ?
    -чихэр
    -хайр

Усархаг ширүүн бороог ямар бороо гэдэг вэ?
    -Шиврээ бороо
    -Мөндөр

Монголын нууц товчоог хэн зохиосон гэж үздэг вэ?
    -Дамдингийн Нацагдорж.
    -Бавуугийн Лхагвасүрэн
    -Чойболсон

Салхины нөлөөгөөр бий болдог, мөн алга болдог уул?
    -Богд уул
      Богд уулаа?
    -Мөнх цаст уул

Халуун элгэн нутаг дууны аяыг зохиогч, Архангай аймгийн уугуул?(Ч. Намсрайжав)
    -Б. Ренчин

Компьютерийн мэдээллийг устгах чадалтай бага хэмжээний програм хангамжийг юу гэдэг вэ?
    -Мягмарсүрэн

Судрын модон хайрцгийг юу гэдэг вэ? (Шогол)
    -Авдар
    -Хайрцаг
    -Бурхны авдар
    -Баринтаг

Мануухайг монголчууд өөрөөр юу гэдэг вэ?
    -Манаац
    -Мануул
    -Security

Адуу, илжиг 2ын эрлийз?
    -Тахь
    -Хулан

Ортоом гэж ямар малыг хэлэх вэ?
    -эр мал
    -тэмээ
     2 бөхтэй ортоом явж байна гэж ярихуу? хахах
    -ингэ

Нялх хүүхдийн өлгийг өөрөөр юу гэх вэ?
   -живх

4 comments:

Arsun said...

Хаахаха

Anonymous said...

Мэлмий нээсэн өдөр Азгүй өдөр ха ха ха

bum said...

bi bur huulj avaad hund unshuulj uhtelee ineelee

Anonymous said...

Бум ахад: Хэхэ баярлалаа.

Зурхай