Search This Blog

2011-02-18

Poetry (4 мөрт)

Нэгэн уншигчийнхаа хүсэлтийн дагуу түүний шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Зуны шөнийн шүлэг зузаан бишээ нимгэн
Зуур хонох энэ саран хагас бишээ дүгрэг
Зураг шиг элдэв өнгө орчилдох
Зураагүй амьдрал зөвхөн жаргалтай бишээ зовлонтой

Ижий хэмээх охин тэнгэр үүрдийн бишээ зуурдын
Ихэмсэг дүрт бүгд бардам бишээ даруу
Инээд болоод дарс жаргал бишээ зугаа
Их нигүүлсэнгүй бурхад ч өршөөлтэй бишээ шийтгэлтэй

Өнгө мөнгөний орчлонд бялуурагчид амьдарч
Өөдтэй бүхнийг эдэлдэг нь худлаа бишээ үнэн
Өөрт тань тохиох дурлал бүрээс
Өгөөмөр хайр гэдэг олон бишээ ганц

Зуны шөнийн шүлэг зузаан бишээ нимгэн
Зуур хонох энэ саран хагас бишээ дүгрэг
Зураг шиг элдэв өнгө орчилдох
Зураагүй амьдрал зөвхөн жаргалтай бишээ зовлонтой

Ч. Анхдаваа

1 comment:

Anonymous said...

Их гүн утгатай шүлэг байна. Зуны шөнөө гэж

Зурхай