Төрөх хугацаа ойртох тусам борхон зүрх минь бол бол хийж богино хавирга маань шир шир хийх бөлгөө. Тэгсэн ч гэсэн төрөлт гэдэг бол жам ёсны зүйл болхоор даваад л гарах даваа гэж Даваабаяр миний бие өөрийгөө зоригжуулж энэ талаар эмч сувилагчидаас асуусны дүнд хэдэн зүйл олж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.
Төрөх гэж байгаад нь хэрэг болж, төрлөвлөж байгаад нь зориг болог ээ.
За юуны өмнө төрөлт гэдэг бол аймшигтай өвдөлт биш хамгийн яруу сайхан баярт үйл явдал мөөн гэдэгт бат итгэх хэрэгтэй.Хоёрт төрөлт болон түүний үе шатуудын талаар мэдлэгтэй байх нь зөв. Төрөлт дараахи 3 үе шатаас бүрднэ.
Тэгэхээр дараагийн бичлэгтээ хэрхэн өвдөлтийг багасгах талаар бичнээ. Энэ бүхэн бол миний олж мэдсэн зүйлс бөгөөд аав ээж болсон туршлагатай ах эгч нар маань сэтгэгдлээ үлдээгээрэй гэж хүсье. Өөр мэдсэн сонссон зүйл байвал харамгүй хуваалцаарай :).

Үе шат | Үргэлжлэх хугацаа | Онцлог |
Умайн хүзүү нээгдэх | Энхий төрөгч:12-24цаг Давтан төрөгч:6-12 цаг | Онолын хувьд базлалт хоорондын зай 10 минутанд 3-4 удаа болж ойртох бөгөөд умайн хүзүү 10см хүртэл нээгдэх ёстой.Энэ үед гол анхаарах зүйл нь орилж хашгирч өөрийгөө ядраахгүй байх учир нь жинхэнэ тоглоом эхлээгүй байгаа тул хүч энергээ гамнах ёстой. Мөн ойр ойрхон ус шимж уух хэрэгтэй бөгөөд давсгаа сул байлгахын тулд мөн л ойр ойрхон бие засах хэрэгтэй.Учир нь давсаг сул байх нь умайн хүзүү нээгдэх явцыг хялбар хурдан болоход тустай.Мөн зүүн хажуугаараа хэвтнэ. Ус гарсан умайн хүзүү нээгдэж байгаа тул ариун цэврийг дээд зэргээр хангах хэрэгтэй үгүй бол өгсөх замийн халдвар гэж айхтар юм бий.Гүнзгий амьсгал авч аль болох тайван байна.Зөв, жигд гүнзгий амьсгална. |
Ураг гарах | 30 минутаас 1 цаг үргэлжилнэ. | Хамгийн гоё үе нь удахгүй бяцхан үрээ харна шүү дээ. Хамгийн гол нь эх баригч эмчийн командаар дүлэх + ЗӨВ АМЬСГАХ энэ 2г ягштал биелүүлсэн байхад ер нь бүх юм жамаараа болдог гэсэн. Буруу амьсгалахын аюул нь гарах гэж ядаж байгаа бяцхан үрээ буцаагаад дээш нь сорно гэсэн үг тэгснээр дүлэлт ашиггүй болж олон удаа хүүхдийн толгой умайд дээш доош гүйнэ үүнээс 2 том уршиг бий болно.
|
Эхэс ховхрох | Анхан давтан хамаагүй 15 минут орчим л үргэлжилдэг гэсэн :) | Хамгийн өвдөлт багатай амар үе нь болов уу гэж тааж байна. Эх баригчдаа дэм болж тушаасных нь дагуу таазаа өргөж өгөхөд л болно гэсэн. Тэгээд л болоо. Одооноос тэгж сурах хэрэгтэй дээш харан хоёр хөлийн улыг нийлүүлэн хэвтнэ тэгээд амьсгалаа авангаа таазаа өргөнө амьсгалаа гаргахдаа буулгана.Амархан байгаа биздээ. Би өдөрт 8 удаа хийчхээд байгаа болхоор энэ үеээс айхгүй байгаа. |
Тэгэхээр дараагийн бичлэгтээ хэрхэн өвдөлтийг багасгах талаар бичнээ. Энэ бүхэн бол миний олж мэдсэн зүйлс бөгөөд аав ээж болсон туршлагатай ах эгч нар маань сэтгэгдлээ үлдээгээрэй гэж хүсье. Өөр мэдсэн сонссон зүйл байвал харамгүй хуваалцаарай :).
1 comment:
Манай эхнэр бас төрөх гэж байгаа. Энд бичсэнээр бол их л амархан юм байна даа хэхэ. Гэдээ тэр өвддөг хэсэг нь их л хэцүү өвддөг байхдаа.
Post a Comment