Search This Blog

2011-04-24

Онигоо

Нэгэн их хурлын гишүүн, туслахдаа хандан:
    -Маргааш би 10 минутын илтгэл тавина, бэлдчихээрэй, гээд сэдвийг нь өгөв.
Маргааш нь гишүүн илтгэлээ тавьчихаад бөөн уур ирэв.
   -Чи надад юу бэлдээд өгчихсөн юм бэ? 10 минут гэсэн чинь гучин минутын илтгэл болсон байна, хүмүүс дундаас нь гарч явсаар танхимд нэг чхүн үлдсэнгүй!!!
Туслах:
    -Гишүүн ээ, би яг 10 минутын илтгэл бэлдсэн, харин та өөрөө 3 хувь бэлдээрэй гэснийгээ мартчихсан юм биш биз???


-Ерөнхий сайд аа, хоёр хоёрын хэд вэ?
-Би товчхон хариулъя, тун удахгүй манай засгийн газар хуралдаж улс орны төсвийн орлоп зарлагын тэнцэтгэлийн итгэлцүүр, инфляцийн түвшингийн индексжүүлэлтийн төлөвлөгөөний асуудал зэрэг маш чухал чухал шийдлээ хүлээж байгаа олон асуудлуудыг хэлэлцэнэ, мөн тэр үеэр таны саяны тавьсан асуудлы ч хэлэлцэнэ.

2011-04-22

C# :Count the total number of lines in RichTextBox (RichTextBox дахь мөрийн тоог олох)

RichTextBox.GetLineFromCharIndex method -г ашиглаад бүх мөрийн тоог олж болох юм.

int lineNumber = richTextBox1.GetLineFromCharIndex(richTextBox1.TextLength) + 1;
    MessageBox.Show(lineNumber.ToString());

Илүү дэлгэрэхгүй мэдээллийг доорхи линк дээр дарж үзнэ үү!
GetLineFromCharIndex[^]

C#: How to detect cursor position in RichTextBox (RichTextBox той ажиллаж байхдаа курсорын байрлалаыг яаж мэдэх вэ?)

RichTextBox той ажиллаж байхад шийдэх ёстой гол зүйлүүдийн нэг нь курсорын байрлалыг олох, мөн мөрийн тоог олох хэрэгцээтэй байдаг явдал юм. Энэ удаад яаж курсорын байрлалыг олох талаар олж авсан мэдлэгээ хуваалцъяа. Дараагийн удаа хэрхэн мөрийн тоог олох талаар бичлэг оруулна аа.

Доор үзүүлсэн property болон method -ийг ашиглана:
RichTextBox.SelectionStart болон RichTextBox.GetLineFromCharIndex()
Гэхдээ анхаарах нэг зүйл нь RichTextBox классын обьектоор дамжуулан ашиглана гэдгээ санаж байх хэрэгтэй юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлийг
энэ 2 хаягаар орж үзээрэй :GetLineFromCharIndex[^] болон GetLineFromCharIndex[^]
    
private static int EM_LINEINDEX = 0xbb;

int index, line, col;

[DllImport("user32.dll")]

extern static int SendMessage(IntPtr hwnd, int message, int wparam, int lparam);   

2011-04-19

Зарлалын шинжтэй бяцхан мэдээлэл

Бидний блогоор ордог та бүгдэд баярлалаа. Та бүгдээс нэгэн зүйл хүсэхэд бидний, англи хэлээр эрхлэн гаргаж буй, шинэ блогоор орж өөрсдийн зөвлөмж, сэтгэгдлээ үлдээж байгаарай. Та бүгдийн бодол, зөвлөмж үргэлж үнэтэй байх болно. Энд дарж орно уу!

2011-02-18

Poetry (4 мөрт)

Нэгэн уншигчийнхаа хүсэлтийн дагуу түүний шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Зуны шөнийн шүлэг зузаан бишээ нимгэн
Зуур хонох энэ саран хагас бишээ дүгрэг
Зураг шиг элдэв өнгө орчилдох
Зураагүй амьдрал зөвхөн жаргалтай бишээ зовлонтой

Ижий хэмээх охин тэнгэр үүрдийн бишээ зуурдын
Ихэмсэг дүрт бүгд бардам бишээ даруу
Инээд болоод дарс жаргал бишээ зугаа
Их нигүүлсэнгүй бурхад ч өршөөлтэй бишээ шийтгэлтэй

Өнгө мөнгөний орчлонд бялуурагчид амьдарч
Өөдтэй бүхнийг эдэлдэг нь худлаа бишээ үнэн
Өөрт тань тохиох дурлал бүрээс
Өгөөмөр хайр гэдэг олон бишээ ганц

Зуны шөнийн шүлэг зузаан бишээ нимгэн
Зуур хонох энэ саран хагас бишээ дүгрэг
Зураг шиг элдэв өнгө орчилдох
Зураагүй амьдрал зөвхөн жаргалтай бишээ зовлонтой

Ч. Анхдаваа

Small trip in India 2 (Энэтхэгт хийсэн бяцхан аялал 2 )

Дараалалгүй хэдэн зураг орууллаа. Таалан болгооно уу :)
Өмнөд америкаас ирсэн ховордож байгаа амьтан. Нэрий нь мартаж

2011-02-06

Common Phrases and Expressions in English (Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг холбоо үг болон хэлц үгнүүд)

Хэл сурахад үгийн баялаг чухал байдаг боловч үгийг дангаар нь цээжлэхэд амархан мартагдаж ,  хэрэглэх үед санаанд орохгүй байх нь олон тохиолддог. Тэгвэл өгүүлбэрээр нь тогтоовол цээжилэхэд илүү хялбар төдийгүй хэрэглээнд оруулахад амар болдог билээ. Та бүхэн доорхи өгүүлбэрт байгаа тодруулсан хэлцүүдийг тогтоогоод аваарай. Гэхдээ эхлээд утгыг нь тааж чадах нь уу үздээ : )
  1. Loosing the entire valley to the forest fire was a bitter pill to swallow.
  2. When something passes the acid test it indicates that it is genuine and can be relied on.
  3. I am at the end of my rope with this job. - I quit!
  4. I had given up after trying for days to get tickets to a sold out show, then at the eleventh hour a friend calls to tell me she has tickets.
  5. Everyone is on their best behavior on the first date, but soon they show their true color.
  6. I have been working this company for donkey's years.
  7. Maya's family struggled to make both ends meet.
  8. It's a beyond dispute that he is a very good teacher. 
Дэлгэрэнгүй дээр дарж орчуулгыг хараарай.

      Зурхай