Энэ функц нь баазад байгаа өгөгдлийг өгөгдсөн query ийн дагуу мөр мөрөөр нь нэг хэмжээст хүснэгт болгон буцаадаг. Хэрэв бичлэг олдохгүй бол FALSE утга буцаана.
Жишээ нь баазад
1 Aaa BbbГэсэн бичлэг байсан гэж үзье:
2 Bbb Ccc
Эдгээр бичлэгүүдийг авахын тулд давталт ашиглах хэрэгтэй. Давталт нь:
$query = mysql_query("select * from table_name");хэлбэртэй байна. (Хүснэгтэнд хэдэн мөр бичлэг байна тэр тоогоор давталт явагдана гэсэн үг юм.)
while($data = mysql_fetch_array( $query ) )
{
...
echo $data["column_name"];
...
}
Буцах утга нь эхний удаа:
array(1 Aaa Bbb) 2 дахь удаа:Хэрэв давталт ашиглахгүй бол зөвхөн эхний мөрийг буцаана.
array(2 Bbb Ccc) байх болнo.
Параметрүүд :
Ерөнхийдөө энэ функц нь өгөгдлийг грид хэлбэртэй харуулахад чухал үүрэгтэй болноо.
- $query : Баазаас сонголт (select) хийх string байна. Бичигдсэн string ийн дагуу mysql_fetch_array() функц нь ажиллана. Жишээ нь $query="select field1, field2 from table" хэлбэртэй байвал функцын буцаах утга нь array(field1s_value, field2s_value) байна.
- $result_type нь тогтмол авдаг утгууд байна. Тэдгээр нь MYSQL_ASSOC, MYSQL_NUM, эсвэл MYSQL_BOTH.
Жишээ :
// Өгөгдлийн сантай холболт үүсгэх
$link = mysql_connect('localhost','username','password');
// Баазаа сонгох
mysql_select_db('dbExample',$link);
// Шаардлагатай хүснэгтээс бүх бичлэгийг сонгох query
$query = mysql_query('select * from tableExample');
// дээр өгөгдсөн query г ажиллууах ба
// давталт болгонд харгалзах мөр бичлэгийг
// агуулсан хүснэгтийг $data хувьсагчид дамжуулна
// $data нь хүснэгтийн үүрэг гүйцэтгэнэ.
while($data = mysql_fetch_array($query) )
{
// Шаардлагатай баганаа ашиглах байдал.
echo $data['column_name'];
}
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл байдлаар үлдээгээрэй.
4 comments:
Би гэдэг хүн жижиг прожект бичих гэж байгаа болохоор өөртөө тохирсон өгөгдлийн баазтай холбодог бичкээн класс бичихдээ энэ функц дээр жаахан будилсан шүү.
за да яаж будилсан нь бараг ойлгомжтой биз дэ.
////мөр мөрөөр өгөгдсөн query ийн дагуу.... шүү би гэдэг хүн 2 хэмжээс хүснэгт ороод ирнэ гэж бодоод л....
Ta ahiad base.tai ajillah talar bichleg nemeech tehuu?
@Зочин: Тэгж болох юм. Гэхдээ юуны талаар оруулуулмаар байна?
@Anonymous Тэгж болно, гэхдээ яаг юуны талаар оруулуулмаар байна?
Post a Comment