Search This Blog

2009-11-29

About mysql_fetch_array()

array mysql_fetch_array(resource $query [, int $result_type])
Энэ функц нь баазад байгаа өгөгдлийг өгөгдсөн query ийн дагуу мөр мөрөөр нь нэг хэмжээст хүснэгт болгон буцаадаг. Хэрэв бичлэг олдохгүй бол FALSE утга буцаана.
Жишээ нь баазад

1 Aaa Bbb
2 Bbb Ccc
Гэсэн бичлэг байсан гэж үзье:
Эдгээр бичлэгүүдийг авахын тулд давталт ашиглах хэрэгтэй. Давталт нь:
$query = mysql_query("select * from table_name");
while($data = mysql_fetch_array( $query ) )
{
...
echo $data["column_name"];
...
}
хэлбэртэй байна. (Хүснэгтэнд хэдэн мөр бичлэг байна тэр тоогоор давталт явагдана гэсэн үг юм.)
Буцах утга нь эхний удаа:
array(1 Aaa Bbb) 2 дахь удаа:
array(2 Bbb Ccc) байх болнo.
Хэрэв давталт ашиглахгүй бол зөвхөн эхний мөрийг буцаана.


Параметрүүд :
  1. $query : Баазаас сонголт (select) хийх string байна. Бичигдсэн string ийн дагуу mysql_fetch_array() функц нь ажиллана. Жишээ нь $query="select field1, field2 from table" хэлбэртэй байвал функцын буцаах утга нь array(field1s_value, field2s_value) байна.
  2. $result_type нь тогтмол авдаг утгууд байна. Тэдгээр нь MYSQL_ASSOC, MYSQL_NUM, эсвэл MYSQL_BOTH.
Ерөнхийдөө энэ функц нь өгөгдлийг грид хэлбэртэй харуулахад чухал үүрэгтэй болноо.

Жишээ :

// Өгөгдлийн сантай холболт үүсгэх
$link = mysql_connect('localhost','username','password');

// Баазаа сонгох
mysql_select_db('dbExample',$link);

// Шаардлагатай хүснэгтээс бүх бичлэгийг сонгох query
$query = mysql_query('select * from tableExample');

// дээр өгөгдсөн query г ажиллууах ба
// давталт болгонд харгалзах мөр бичлэгийг
// агуулсан хүснэгтийг $data хувьсагчид дамжуулна
// $data нь хүснэгтийн үүрэг гүйцэтгэнэ.
while($data = mysql_fetch_array($query) )
{
    // Шаардлагатай баганаа ашиглах байдал.
    echo $data['column_name'];
}


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл байдлаар үлдээгээрэй.

4 comments:

Anonymous said...

Би гэдэг хүн жижиг прожект бичих гэж байгаа болохоор өөртөө тохирсон өгөгдлийн баазтай холбодог бичкээн класс бичихдээ энэ функц дээр жаахан будилсан шүү.
за да яаж будилсан нь бараг ойлгомжтой биз дэ.
////мөр мөрөөр өгөгдсөн query ийн дагуу.... шүү би гэдэг хүн 2 хэмжээс хүснэгт ороод ирнэ гэж бодоод л....

Anonymous said...

Ta ahiad base.tai ajillah talar bichleg nemeech tehuu?

Anonymous said...

@Зочин: Тэгж болох юм. Гэхдээ юуны талаар оруулуулмаар байна?

Anonymous said...

@Anonymous Тэгж болно, гэхдээ яаг юуны талаар оруулуулмаар байна?

Зурхай