Search This Blog

2009-11-05

How to confirm email address Using PHP (PHP ашиглан и-мэйл хаяг шалгах)

Ямар нэг сайт хөгжүүлж байхад И-мэйл хаяг шалгах шаардлага гардаг. Харин оруулж байгаа мэйл хаяг үнэн зөв эсэхийг яаж мэдэх вэ?



"eregi" функц нь том жижиг үсгийг ялгалгүй орж ирсэн тэмдэгт мөр (юу ч байж болно)-г pattern -ийн(дүрмийн) дагуу шалгаад хэрвээ таарч байвал тэмдэгт мөрийн уртыг буцаана.

email_check функц нь хэрвээ мэйл хаяг таарахгүй бол (eregi функцын буцаах утга 0 бол) false, таарвал true утга буцаана.

Энэ жишээний ерөнхий загвар нь орж ирсэн мэйл хаягийг
example(.yahoo)@yahoo(.mail).com дүрмийн дагуу шалгана.
Хаалтанд байгаа хэсэг нь байхгүй байж болно.
Эндээс example@yahoo.com байдалтай байх ёстой.

Өөрсдийн хэрэгцээ шаардлагад тааруулаад Pattern (дүрм) -г янз янзаар бичиж болно.
Энэ жишээнд бичсэн pattern -ий тайлбар:

^[a-z]+[a-z0-9_-]* : ^ тэмдэгт нь мөрийн эхлэлийг заана. Орж ирсэн тэмдэгт мөр цагаан
толгойн үсгээр эхлээд араас нь хэдэн ч тэмдэгт орсон байж болно
(үсэг, тоо, доогуур зураас. гм).
* (од) тэмдэгт нь түүний урд байгаа зүйлийг тэг эсвэл түүнээс олон гэсэн санааг агуулна.
\. : \ (backslash) -н ард байгаа ямарч тэмдэгт яг тэр чигээрээ орно гэдгийг илтгэнэ.
Тиймээс .(цэг) заавал орно гэсэн үг.
([a-z]+){2,}$ : $(dollar) тэмдэгт нь мөрийн төгсгөлийг заана.
{2,} өмнө байх үгийн урт хамгийн багадаа 2 байна. Хэрэв {2,4} байвал 2 -с 4 тэмдэгт байна гэсэн үг
Эндээс мөрийн төгсгөл хамгийн багадаа 2 тэмдэгтийн урттай байх нь ээ.

No comments:

Зурхай