Search This Blog

2010-01-05

In India, about exam (Шалгалтын талаар)

Шалгалтаас зөвхөн 40 оноо авахад л тэнцэх боловч тэр 40 оноо нь үнэхээр хүсүүштэй зүйл байх бөлгөө.
Ялан гуяа шалгалтын урд орой бэлдээд сурчихсан, зөвхөн тестнээс хариуг нь сонгож хийдэг байсан над шиг хүнд үсээ зулгаамаар санагдах үе харин ч гайгүй сайхан элбэг дэлбэг олдох нь сайшаалтай сайхан санагдана.
Ердөө л 8н асуулт тавигдана, үргэлжлэх хугацаа нь 3 цаг. Нийт авч болох оноо 160.
Өгөгдсөн 8 асуултын өндөр оноотой 5 хариултын нийлбэрийг эцсийн оноо гэж тооцно.(5-с олныг хариулсан үед)

Асуулт бүр 20 оноотой (нэг асуулт 2-3 тусдаа асуулаас бүрдэнэ).
Арайчдээ дурын 5 асуулт хариулаад 40 оноо авалгүй яадаг юм гэж үнэхээр бодогдох боловч тест биш болхоор шалгаж байгаа хүнээс бүх юм шалтгаална.
Хэрэв тэр хүнд таалагдахгүй үсгийн фонт (Font) оор биччихсэн бол "Ээ атаа таван тэнгэр минь харж үзэхгүй яав даа" гээд үлдхээс өөр аргагүй болж байгаа юм.
3 цаг урт хугацаа юм шиг боловч асуулттай холбоотой бүх мэддэг чаддаг зүйлээ өөрийн зэвсгийн эрдэмдээрээ тулгуурлан (хурдан гоё бичих... хэхэ) гараа сарвайтал сараачих боловч амжихгүй байх үе зөндөө байх бөлгөө.
Ингээд цаг дуусаад хураагаад авчлаа. Хэдэн оноо авах бол?????
Хэрэв бичсэн зүйл чинь шалгаж буй хүнд таалагдахгүй бол оноогүй.
Жишээ нь 1+1 = ?  (2 оноо) гэсэн асуулт ирлээ.
Тэгвэл хариу нь 2 гээд тавьчлаа. Тэгвэл 1 оноо авна. Яагаад вэ гэхээр яагаад гэдэг үг чинь "Я" үсгаар эхэлсэн болхоор. (хэхэх тоглов). Учир нь яагаад 2 гарч байгааг нь тайлбарлаагүй болхоор тал оноо авч байгаа юм гэнээ.
Өндөр оноотой асуултыг 2-3 нүүр юм бичихгүй бол бас л оноогүй.
Тэгэхлээр нь зэвүү дургүй 2 зэрэг хүрээд 2-3 хуудас юм биччихлээ. Гэхдээ өөрийн мэддэг зүйлээ бодож байгаад, тэгсэн бас л оноогүй.
Учир нь тэр дунд, номондээр байсан хэрэглэх ёстой түхүүр үгнүүд нь байхгүй байна гэнүү.
Асуултанд хариулахдаа заавал ахнаарах зүйлүүд нь:
  1. Асуултыг зөвхөн сурах бичгийн агуулгын дагуу цэвэр сайхан, эмх цэгцтэй бичих ёстой.
  2. Аливаа асуултанд хариулахдаа уг асуулттай холбогдолтой бага шиг хэмжээний тайлбар заавал байна. Энэ нь тодорхойлолт, түүх, хэрэв бичих юм олдогүй бол дуртай домгоо бичиж болно (Миний хэргэлдэг арга байгаа юм. Мэдээж оноогүй)
  3. Хариулж байгаа зүйлээ жагсаалт (list) байдлаар дугаарлах юмуу урд нь ямар нэг таних тэмдэг тавиад доош нь цувуулж бичвэл илүү өндөр оноо авах магадлалтай. Хэрэв тэгж бичээгүй оноо хасагдах магадлалтай.
  4. Хэрэв ямар нэг график, хүснэгт, зураг хөрөгтэй бол тэрийг заавал оруулсан байх шаардлагатай.
  5. Ямар нэг зүйл тайлбарласан бол заавал жишээ байхыг шаардана.
Ингээд гол зүйл нь эхний 3 алхам нь заавал түлхүүр үг, өгүүлбэрийг агуулсан байх шаардлагатай. Хэрэв тэгээгүй бол оноогүй.
Эцэст нь жишээ болгоод "System Software" хичээлийн нэг асуултыг оруулъя.

3b. Explain the algorithm of pass 1 of a 2 pass assembler. What are the tables created by pass 1? (10 marks)

5 comments:

duuduu said...

bayarlalaa8xezee negen cagt jagariin orond ochvol hereg boloh yum bna,yruu nairagch sain ulger domog meddeg hund dajgui l davaad garchix ed bna hehe

Anonymous said...

Hi, nadad ch bas adilhan tiim zuil tohioldoj bgaa tiim bolohoor shalgalt ahih tusam turshlaga nemegdene Don't worry!!!

Anonymous said...

Өөө сэтгэлийн дэм өгсөнд баярлалаа

Jasper said...

Хөөх ёстой сонирхолтой юм байна. Ингээд туршлага хуваалцаж байгаад чинь баярлалаа. Заавал номын дагуу бичих ёстой нь зөв ч юм шиг буруу ч юм шиг, гэхдээ зөв байхаадаа :P

Anonymous said...

Хасаад: Номын дагуу бичихэд сайн тал бас муу тал бий байхаа. Онолын мэдлэг сайн, бичих чадвар сайн болох байх, муу тал нь гэвэл өөрийн гэсэн дүгнэлт гаргахдаа муу, хүнд бэлэнчлэх сэтгэлгээ их суулгаад байн уу даа гэж бодогдсон.

Зурхай