Коллежууд нь аль нэг их сургуулын харъяанд, түүний боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заадаг.
Семестр (цаашид улирал гэх) тогтолцоотой. Энэ нь 1-р улиралд үзэх хичээлийг (Намар ордог хичээл байлаа гэж бодъё) дараа намар нь үзэх боломжгүй гэсэн үг юм.
Тухайн хичээлийг зөвхөн оноогдсон улиралд л үзэх боломжтой. Хичээл өглөө 8.30с орой 4.30 хүртэл (дадлагын цагтайгаа нийлээд) ордог. Нэг хичээл 1 цаг үрэгэлжлэнэ. 7 хоногийн 6 өдөрт хичээллэдэг. Нэг улиралд онолын 5, дадлагын 3 хичээл орноо.
Хэрэв шалгалтанд унавал шалгалтыг ахиад өгөх эрхтэй. Дараагийн улиралд ороход нийтдээ 4 хичээл дээр унасан байхыг зөвшөөрдөг (өмнөх улиралуудын унасан хичээлүүдийг оруулаад). Гэхдээ 5-р улиралд ороход бүх хичээл дээр тэнцсэн байвал зохилтой.
Хэрэв унасан хичээлийн тоо 4-с хэтэрвэл доод ангийхантайгаа ахин хичээлдээ сууна.
- Бурхандаа сайн залбирсан байх шаардлагатай
- Коллежээс өгсөн хүзүүвчээ (Оюутны үнэмлэх) үргэлж авч явж байх. Бараг хэрэг болдоггүй юм даа би шугам болгож хэрэглэдэг.
- Гавъяаны улаан тугийн одон(Их сургуулиас өгсөн шалгалтанд орох бичиг). Нэг их гавъяа байгуулваас шалгалтанд оруулдаг юм байна. Тэр гавъяа нь ирц бүрэн, төлбөрөө төлсөн, багшаас шалгалтанд орж болохуйц оноо авсан, номын сантай тооцоогүй зэрэг болно. Эдгээрийг биелүүлж гэмээ нь гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулмой.
Хэрвээ хүсвэл үргэлжлүүлэн сунгаад яваад байж болно.
Ингээд нэг гадуур гарсан ном улирлын төгсгөлд л гэрийн бараа харна (Номын сандаа буцаж ирнэ).
Унаа нь коллежийн нэрийг хадсан сүржин нь аргагүй шар өнгийн урт, гонжгой эд байх бөлгөө.
Эцэст нь сонирхуулаад зарим нэг зураг.
Жагар хоол. (Дотуур байрнаас хангадаг хоол.)
Спорт заалын нэг хэсэг.
Gym. Ойлгомжтой.
Спорт заалны нэг хэсэг.
Агаарын болон ширээний теннис.
Коллежийн өмнөх цэцэрлэг. Үдийн хоолны
үеэр жагар оюутнууд энүүгээр бэлчинэ.
3 баатрын дууль. Цаана нь баригдаж байгаа
барилга охидын дотуур байр болно.
Коллеж хүрэх зам. Анх ирхэд ийм замтай байлаа.
Харин одоо 4 дахин өргөн болсон.
Гудамжинд. Модноос нь жимс.
Өө энэ хамааралгүй зураг тууж явна.
Jog fall. It falls from 300 meter high
9 comments:
Reva giin tuhai bichsen post yur ni omno ni haragui yum bn shu. Post ih taalardlaa. Yalanguya zuragiig tailbartai ni oruulsand...
Oshoo olon iim post huleej bn shuu bid nar...
Bangalore iin tuhai bval buur Nice, Thanks..
Өө баярлалаа. Гоман, болон Жог хүрхрээний талаар бичлэг оруулнаа
Хамгийн сүүлийн хамаагүй зураг сонирхолыг их гозолзуулав :P Дээрхийг уншаад бараг очоод ирсэн мэт санагднам кк
Хасаад: Аа тэр хамаагүй зурагны талаар тусад нь нэг бичлэг оруулнаа.
haha,ezemdej boldog,belchine ene ter geel uu hehe huurhun bichjee zunduu ineelee
oo deed taliin comment dulguun miniih bailaa,id add hiihees zalhuurav kkkkkkkkkkk
Yag "Ezemdej" gesniig ni ontsgoilon unshaad bhdaa yahav dee. Yohoho
Энэтхэгийг slumdog millionaire киноноос өөр зүйлээр төсөөлдөггүй байсан болохоор нүд нээгдэх шиг болов. Манай ктмс ийн номын сан уул нь сүүлд гайгүй олон гадаад номтой болсон. Даанч номын сан гэдэг дагшин газраас гадагшуулахыг хорьсон. Эд нар шиг семестерээр нь авч явж болдог болчихвол
Бекуд: Ккк. би блогтоо зөвхөн гоё хэсгүүдийх нь зургийг л оруулж байгаа. Номын хувьд энэтхэгт тусгайлан хямд үнээр зардаг юм шиг байгаа юм. Зөвхөн энэтхэгт зарна гэсэн номнууд байдаг. Тийм болохоор гадуур олон хоног өгөхөд асуудалгүй байдаг байх. Яаж зөвхөн энэтхэгт заруулах зөвшөөрөл авдаг юм байгаан. Монгол маань удахгүй тийм болох байхаа. Үүний нэг жишээ нь ктмс д шинэ номнууд олон ирсэн байна шүү дээ :D
Post a Comment