Search This Blog

2010-02-12

Small trip in India 1(Энэтхэгт хийсэн бяцхан аялал.)

Энэтхэгийн Бангалор хотоос гараад Хубли хот хүртэл автобусаар 9 цаг орчим явдаг юм байна. Биднийг очиход Гоман хэмээх шашны сургуульд сурдаг ах маань тосч авлаа. Ах маань унаатай ирсэн болхоор их сайхан байлаа. Энэтхэгт унаа мал ярих нь хэцүү, бөөн ядаргаа болно. Учир нь гадаад хүмүүсийн мөнгө нь багтаж ядсан байдаг гэсэн ойлголттой юм шиг байгаа юм. Тиймээс ч 2с 3 дахин их үнэ хэлнэ. За ингээд жижигхэн аялалыхаа хэсэгхэн зургийг сонирхуулъя.
Аялалын груп. Хубли хотоос гараад Гоман явах зам

Гоман орох замд таарсан хамгийн эхний сүм. Дагз -г Түвдүүд бас дагз гэдэг юм байна лээ. Монголоос Түвдрүү авч ашигласан уу, Түвдээс Монголруу авч ашигласан уу гэдэг нь их сонин. Энэ сүмийн хамба нь олон юм ярьснаас ойлгосон нь дагз Ккк.
Гоманд 3 том дацан байдаг юм байна. Тэрний нэг нь. Ойроос авахаар багтахгүй байсан учраас холоос авлаа. Өөр газраас авахаар мод хаагаад, эсвэл бүхлээрээ багтахагүй байсан учраас өөр зураг авч чадсангүй.
3 том дацан нь яг адилхан загвартай. Энэ бол жижгэрүүлсэн хувилбар нь. Их эртний хувилбар юм шиг байгаа юм. Эргэн тойронд нь хэдхэн мод харагдаж байгаа биз. Харин биднийг очиход их олох модтой, худалч хүнд бол бараг л ой болчихсон байсан.
Лам нарын дотуур байр. Энд Түвд, Энэтхэг, Монгол оюутнууд (Гоман нь шашны сургууль) байдаг, хятадууд бас байдаг гэсэн. Орчин нь их цэвэрхэн. Шашны газар болхоор гудамжны нохой их олонтой, хүнээс айна гэж ер байхгүй, бас хүнрүү дайрдаггүй юм байна билээ. Хүн болгон хоол өгдөг болхоор цатгалан байдаг байх.
Бүх лам нар (Оюутнуудыг оруулаад) цуглаж ном хурдаг танхим. Зөвхөн нэг тал нь гарсан байна. Их том болхоор бүхлээр авч багтаагүй. Ийм том хэрнээ ном хурах болхоор лам нар нь багтахгүй зарим нь гадаа суудаг гэсэн.
Голд нь байгаа том бурхан бол Будда. Эргэн тойронд нь гэгээрсэн (Бурхан болсон) хүмүүсийн баримал, зургуудыг байрлуулсан, урд талд нь 14р далай ламын хөргийг байрлуулжээ.
Өглөө 6 цагийн үед жагарууд усанд сэлж байгаа нь. Их чийрэг хүмүүс юмаа. Би даараад цамц өмсөөд явж байхад сэлж л байдаг.
Гомангаас гараад хүрхрээ үзэхээр үүрийн 4 цагт хөдөллөө. Жолоочийн нойр хүрээд байсны улмаас 5 цаг хүртэл хонины хонхорт атиралдаж хэвтэв. Хүрхрээ хүртэл 4 цаг явдаг юм байна. Миний хувьд хонхортоо атийсаар л.
Хонхорт (хонины хонхор) нийтдээ 3лаа байв. Яаж атиралдах нь ойлгомжтой.
Жог хүрхрээ. 300 орчим метрийн өндрөөс буудаг, Энэтхэгтээ томд ордог хүрхрээ юм байна. Доош буухад 1000 гаран гишгүүр байдаг. Тоогоо мартаж орхиж. Үнэхээр гоё газар байгаа биз. Монгочууд маань "манай Монгол л онгон байгалтай, хөх цэлмэг тэнгэртэй" гээд байдаг энэ бол худлаа.
Энэ зурагнаас цааш тайлбаргүй орууллаа.
 
Нүцгэн бурхан. Энэ шашинд орсон хүмүүс бүгд хүцгэн явах 
ёстой гэнэ. Энэтхэгийн халуун наранд хорчийж түлэгдсэн 
туранхай хүн нүцгэн гээд боддоо.
Бидэнд ёстой их тус болсон лам ах.


Хүрхрээний дуу нь их сүртэй. Ойрхон очихоор дээрээс ус үсрээд, яг л шиврээ бороо орж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх бөлгөө.

Зурган дээр дэрж томруулж үнэ үү!!

8 comments:

Anonymous said...

Goe yumaa.

... said...

"манай Монгол л онгон байгалтай, хөх цэлмэг тэнгэртэй" гээд байдаг энэ бол худлаа."

Гэж бичсэн байхын би бол хувьдаа үнэн гэж бодож байна шүү. Би гэхэд энд маш сайхан газрууд үзлээ анх үзээд юун монгол гэж бодсон гэвч бараг бүгдэд нь хүний гар хүрсэн хүний гараар бүтсэн байдаг. Энэтхэгт ч гэсэн хүн ам маш их, хүний гар хүрээгүй газар ховор биз.

Монголынхоо нэгэн ууланд очилдоо чамаас өөр хэнч саад болохгүй байх магадлал өндөр дөө одоо юу болж байгаан бүү мэд


Монголыг маань гүйцэх газар энэ дэлхий дээр үзээд өгье газар үзээгүй миний хувьд лав байхгүй кккк

Anonymous said...

Бажид: Аа мэдээж монгол маань онгон байгалтай, бас хамгийн сайхан орон. Миний хэлэх гэсэн санаа бол "Монголоос өөр олон оронд байгал бас байна тиймээс монголыг л онгон байгалтай гэх нь худлаа" гэх гэсэн бөлгөө. Жишээ нь Jog fall, Victoria fall, Canyon cliff -г хүн хийж бүтээсэн юмуу гар хүрч хөндсөн(хүрхрээний усанд гар хүрсэн, амссан зэргийг тооцохгүй биздээ? ккк) гэж бодохгүй байгаа шүү.

Зодуулахаасаа өмнө залруулга хийв. Ккк.

Anonymous said...

Өө нэг юм мартаж хоцорч. Энэтхэгийн тэнгэр их сайхан тунгалаг цэнхэр юм байна билээ. Хэлэх гэсэн санаа бол Монголоос өөр бас нэг орон хөх тэнгэртэй юм байна. ккк Зодуулахаасаа өмнө бас нэг залруулга.

... said...

Хаха би чинь тоотой хэдэн хүний блогоор орж гарч байж болно биз дээ энэ чинь. Үе тэнгийн үхэр хонин жилтэнгүүд хаагуур юу хийж явж байна мэдье энэ чинь хөөё кккк

Anonymous said...

Би бар жилтэй л дээ. :D

Anonymous said...

tursun nutgaas mini saixan nutag xaach ugui Ene Bol minii tursun nutag Mongoliin saixa oron.

gicheel /nutgiin ayalgaar/ said...

gitadiin nutagt ch saihan gazar bna.
oros bol buur saihan, USA bol buur goyo baigaltai.
Manai mongoliin baigali saihan bsan dulaaraliin nuluuguur tsuljij bna /ergelt butsaltguigeer/ deer ni bid uursduu gadniihantai niilj suitgej bna.

Hund uuriinh ni ner shig saihan ug bdaggui gedeg shig eh ornoos mini uuur gazar medeej miya l daa.
Native is native biddee

Зурхай