Search This Blog

2010-03-29

WEB *.

Энэ удаа "Бажи" -ийхаа уншигч нарт зориулаад зарим нэг зүйлийг орууллаа.
  • Вэб сервэр (Web server)
  • Вэб сайт (Web site)
  • Вэб броусер (Web browser) ийн талаар бага зэрэг тайлбар, тодорхойлолтуудыг орууллаа.
  1. Вэб сервэр гэдэг нь вэб хуудсуудыг HTTP (Hypertext Transfer Protocol)-г ашиглан, WWW (world wide web)-р дамжуулан хэрэглэгч нарт хүргэх зорилготой компьютерын програм хангамж юм. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал вэб сервэр нь вэб хуудсуудыг хэрэглэгчид хүргэх үндсэн үүрэгтэй програм хангамж юм. Харин вэб хуудас нь HTML document ( дүйх монгол үг олж чадсангүй) байх бөгөөд нэмэлт зүйлүүдийг мөн агуулсан байж болно. Жишээ нь : зураг, дуу, кино, javascript, css... гэх мэтчилэн. Сервэр програмын жишээ нь :
    • Apache : Үйлдлийн системээс үл хамааран ажилладаг, хамгийн түгээмэл хэрэглэгддэг сервэр програм юм. Дэлхий дээр хэрэглэгдэж байгаа бүх вэб сайтын 54.4% нь apache сервэрийг ашигладаг байна.
    • ISS (internet information services) : Windows үйлдлийн систем дээр ажилладаг ба Apache -н дараа орох сервэр програм юм. Нийт вэб сайтын 24.4% нь энэ сервэрийг ашигладаг.
    • Sun java System web server :Энэ сервэр нь Мас үйлдлийн системийг эс тооцвол үйлдлийн системээс хамааралгүй ажилладаг. Гэхдээ Mac хэрэглэдэггүй болохоор сүүлийн үед дэмждэг болсон үгүйг нь мэддэггүй ээ.
    • Zeus web server : Linux үйлдлийн систем дээр ажилладаг, маш үнэтэй вэб сервэр юм. Бид бүгдийн мэдэх Ebay сайт нь энэ сервэрийг ашигладаг юм байна. Энэ сервэр нь хурд, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, уян хатан байдлаараа гайхагддаг.
  2. Вэб сайт хоорондоо уялдаа, холбоо бүхий вэб хуудсууд юм. Ерөнхий нэг Uniform Resource Locator (URL) -д хамааргадах вэб хуудсууд нь вэб сайт хэмээх ухагдахуунд хамаарагдана. Вэб сайт нь сүржээгээр дамжин хандаж болох ямар нэг вэб сервэр дээж байрлуулагдсан байна. Уг сервэр нь интернэтэд биш, дотоод сүлжээнд ажилладаг байсан ч вэб сайт маань вэб сайт хэмээх нэрийн доор явсаар л байх болно. Вэб сайт нь дотроо 2 хуваагдна
    • Өөрчилж үл болох ( Static ) : Энэ төрлийн вэб сайтууд нь ямар нэг сервэр талд ажилладаг програмчлалын хэл ашиглаагүй (жишээ нь php, asp.net, perl г.м), зөвхөн html ашиглан хийгдсэн байна.
    • Өөрчилж болох ( Dynamic .. орлуулах өөр үг бодож олсонгүй ээ.) :Сервэр талд ажилладаг ямар нэг хэлийг html кодчилолтой хамт хэрэглэсэн сайтууд байна.
      Жишээ нь:
  3. Вэб броусер: Интернэт эсвэл дотоод сүлжээнд байрлах вэб сайтын мэдээллыг хэрэглэгч нарт харуулах, эсвэл харьцах боломж олгодог програм хангамж юм. Мэдээж вэб сайт нь вэб хуудсуудаас бүрдэнэ, харин вэб хуудсын талаар өмнө дурьдсан болно. Вэб броусер -н Жишээ нь :
    • Mosaic( Хамгийн анхны хэрэглэгчийн график горимтой(GUI ) вэб броусер)
    • Netscape
    • IE
    • Opera
    • Firefox
    • Safari... г.м
Хэрэг болсон байхаа гэж надъя.
Хэрэв ямарваа нэг зүйлийг буруу эсвэл дутуу тайлбарласан байвал залруулж өгнө үү.

4 comments:

... said...

Төөгийдөө баярлалаа

Anonymous said...

Баярлалаа.

Anonymous said...

Toogii ahaa ta tus burd ni jishee taviad uguuch. Bayarlalaa

Anonymous said...

Тус бүрд нь жишээ орууллаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол илүү дэлгэрэнгүй асуугаарай :D

Зурхай